April 27, 2007

Хичээлээ албаар тасалсан өдрийн тэмдэглэл

Өнөө өглөө угийн орноосоо босох асар хүнд байлаа. Өчигдөр нэг зузаан гэгчийн ном уншаад эхэлцэн чинь оройжингоо нүдээ өвдтөл уншаад, арай гэж нэг юм унтсан даа. Ямар ном бэ гэвэл Hilary Clinton ний "Миний амьдралын түүх" гэдэг нэртэй их лаг ном байх шиг байна лээ. Эхлүүлээд юу ч гэсэн 60н хуудас уншчихсан байгаа. Өөрийхөө бага нас, эцэг эхийнхээ амьдралын түүх, дээр нь бүр эмээ өвөөгийнхөө түүхийг хүртэл бичсэн байна лээ. Гайхалтай нь бүр өөрийнхөө багын найзуудын нэр, хуучин амьдарч байсан газрынхаа хөрш айлуудын нэр, хаяг гээд л бүхнийг маш тод санадаг бололтой өөрийнхөө амьдралд тааралдсан хүн болгоныг нэрийг дурдсан байх юм. Энэ эмэгтэй угийн ийм лаг ой сайтай юмуу эсвэл.... За хэн мэдхэв юу ч гэсэн гайхмаар бүсгүй байна лээ. Сургуульд болж байсан бүх дурсамжтай зүйлүүдээ бүр он сар өдөр цагтаа нь бичсэн байх юм. Бодуул өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан юм болуу. Өөрийхөө үзэл бодлын өөрийнхөө энгийн үгээр тайлбарлаап бичцэн гоё нои байна лээ. Гэхдээ би хэзээ уншиж дуусахаа мэдэх юм алга. Юу ч гэсэн эхлүүлцэн юм чинь тэгж байгаад уншаад дуусах байлгүй дээ. хэхэ
Харин өнөөдөр албаар хичээлээ таслаж өөртөө чөлөө сайн дураараа өгчихлөө. Хааяа таслаж байхад буруу юу байхав. Байнгын хичээлийн хойноос гүйнэ завгүй амьдаря өөртөө зав гаргахгүй байна гэдэг бол STUPID THING. Тэгээд өглөө эртээ Халдвартын эмнэлэг ороод багштайгаа уулзаад дадлага хийх тасагынхаа хуваарийг дагах эмч-нхээ нэрийг авчихаад шууд л гэртээ хүрээд ирсэн. Уул нь өглөө хуваарилсан тасаг дээрээ очиж байгаад өдөр тарах ёстой байсиймаа. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм нэг л хичээл хиймээргүй , эмнэлэгтэй өвчтөнгүүдтэй ноцолдож өнгөрөөмөөргүй өдөр байна. Тэгээд л өнөөдөр гэртээ байхаар шийдчихлээ. Юу ч хиймэргүй тийм янзын өдөр байна даа.
Ойрд гадаа дулаараад гоё байнаа. Гарч сайхан салхинд алхаж эрүүл мэндээ боддог юм билүү дээ.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: