March 6, 2007

Golf (Гоьфийн түүх)

Өнөөгийн бидний мэдэх гольф нь 15-р зууны үеийн Их Британы зүүн эрэг дээр тоглодог байсан тоглоомоос үүсэлтэй. Тоглогчид нь элстэй байгалийн талбайд жижиг бөөрөнхий чулууг саваа мод эсвэл цохиж болохуйц хэрэгсэлийг ашиглан цохиж тоглодог байсан байна.
Зарим түүхчид Голландын Колвен болон Бельгийн Чолечууд энэхүү тоглоомонд нэлээд хувь нэмэр оруулсан гэж үздэг. Хожим нь 1421 онд энэ тоглоом нь Шотландад нэвтэрчээ. Гэхдээ тэд нар саваагаар бөмбөг цохин тоглодог байсан хэдий ч гольфийн хамгийн чухал салшгүй хэсэг болох нүхийг нь орхигдуулсан байжээ. Хэдийгээр гольфийн үүслийн талаар янз бүрийн маргаантай зүйлс байдаг боловч өнөөгийн бидний тоглодог гольф нь Шотландаас үүссэн гэдэгтэй хэн ч маргадаггүй юм.

Мэдээж тэр үед гольфчид тохиромжтой гольфийн хэрэгсэл болон бөмбөгийг хэрэглэж байлаа. Цохиурын ишийг бургас эсвэл алим зэрэг жимсний модоор хийдэг байлаа. Зарим цохиурын ишийг төмрөөр ч хийдэг байжээ. Иш, бариул хоёрын хоорондох хэсгийг яшил мод эсвэл самрын модоор хийдэг байв. Бөмбөгийг өднүүдийг нягт бөөрөнхийлөн боож адууны арьсаар гадуур нь оёж хийдэг байжээ. Энэхүү спорт нь зарим талаараа хаагдмал гэж хэлж болохоор байлаа. Учир нь гольфийн хэрэгслүүдийг гар аргаар хийдэг байсан тул нэлээд үнэтэй байлаа. 1826 оноос хойш “persimmon”, “hickory”” зэрэг гольфийн цохиурт хэрэглэгддэг модыг АНУ-аас оруулж ирдэг болжээ. Өнөө үед эдгээр гольфийн эртний хэрэгслүүдийг цуглуулагчид өндөр үнээр худалдаж авдаг болжээ.

Өнөөг хүртэл гольфийн хэрэгслийг гар аргаар хийсээр байгаа бөгөөд тэдгээр нь нэлээд үнэтэй байдаг. Иймээс ч гольф нь түгээмэл байдлаас ангид байсаар л байв. Гольфийн хэрэгслүүдийг металаар хийж, каучук (gutta percha) бөмбөг бий болсноор энгийн иргэдэд гольф тоглох боломж нээгджээ. Дээрхи хоёрыг үйлдвэрлэдэг үйлдвэр бий болсон нь гольфийн хөгжилд үлэмж их хувь нэмэр оруулжээ.

Гольф нь хэвлэл мэдээлэл, бизнесийнхний анхаарлыг татаж, ивээн тэтгэх болжээ. 1897 онд анхны сар дутмын “Гольф” гэдэг сэтгүүл АНУ-д хэвлэгджээ. Арилжааны зорилгоор ивээн тэтгэгч нар тэмцээнүүдийг санхүүжүүлэн, ивээн тэтгэж улмаар АНУ нь мэргэжлийн гольфийн спортын төв болжээ. Гэсэн хэдий ч нэр хүндтэй томоохон тэмцээнүүд одоо ч Англид болдог хэвээрээ л байна. Сонирхолтой нь мэргэжлийн гольфчидоос илүүтэйгээр сонирхогчдын тоо улам ихэссээр л байна.

1900 онд гольф нь Олимпын спортуудын төрөлд багтсанаар дэлхий нийтийн спорт болон хүлээн зөвшөөрөгдсөн юм.

20-р зуун нэлээд хэдэн технелогийн шинэчлэлтийг авчиржээ. Үүний нэг нь Хэскэлл буюу резинин голтой бөмбөгийн хэсэг 1900 онд бий болсон бөгөөд цохиход 20 ярдаас илүү хол явдаг. Хамгаалалтын төмөр нь / Grooved-faced irons / 1902 онд анх бий болжээ. 1905 онд Уилиам Тэйлор анхны хонхорхой бөмбөгийг зохион бүтээжээ. Артур Найт 1910 онд ган иштэй цохиурыг зохиосон боловч үүнээс хойш 25 жил модон /hickory/ иштэй цохиурыг хэрэглэсээр байжээ. Ингээд 10-аадхан жилийн хугацаанд гольфчид илүү хол бөгөөд яг нарийн цохих боломжтой болжээ. Мөн гольфийн хэрэгслүүд нь хямдарч олон нийтэд хүртээмжтэй болсон байна.

Америкийн Мэргэжлийн Гольфийн Холбоо нь 1916 онд байгуулагдаж, анхны өвлийн хуваарийг нэвтрүүлжээ. Гэхдээ 1944 онд l бүтэн жилийн туршид аялан тоглолт нь явагдаж, 22 тэмцээн зохион байгуулжээ.

1921 онд R&A гольфийн бөмбөгний жин, хэмжээг тодорхойлон зааж, 30 жилийн турш Европын, Commonwealth, АНУ-ын тоглоомын бөмбөгийн ялгааг гаргажээ. (АНУ-ын ГХ-оос дээрх дүрмийг гаргажээ). 1951 он гэхэд ихэнх ялгаанууд арилж, талууд харилцан тохиролцож, нэг ерөнхий дүрэмтэй болжээ.Гэсэн хэдий ч 1988 он хүртэл гольфийн бөмбөгний асуудал шийдэгдээгүй л байв! Өнөөдөр гольфийн дэлхий нийтээр мөрддөг дүрмийг R&A болон АНУ-ын ГХ хамтран гаргадаг. Тэд 4 жил дутамд хуралдаж, гольфийн албан ёсны дүрмийн өөрчлөлийг баталж, нийтлүүлдэг.

ашигласан: www.mongolgolf.org

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: