March 8, 2007

Япон маягийн Чингис хаан буюу Blue wolf : To the Ends of the Earth and Sea

За өчигдөр чинь мартын 8-ий өмнөх өдөр гээд жоохон өөрийгөө зугаацуулж найз нөхөдтэйгөө кино үзлээ. Тэгсэн яагаад ч юм ийм л кино олоод үзчихдэг байна шүү.Энэ киноог бүтээх гэж нийтдээ 24-н сая доллар зарцуулсан гэж сонссон.Тэр мөнгөндөө ч таарсан кино шиг байна лээ. Тэнгисийн танхимаар дүүрэн хүмүүс бодвол над шиг муу санаалжил очоогүй нь лавтай.Би гэдэг хүн яахав кино шүүмжлэгч гэдэг нэр авбал таарсан охин дандаа юм шүүмжилж явдагын.

Аль 8р ангидаа байхдаа уншиж байсан Нууц товчоог минь бодвол кино зохиол гэсэндээ арай л ондоо болжээ.Гэхдээ бас Монголын түүхийг ингэж эргүүлж болдог л юм байх даа. Сонин юмаа.За хэн мэдхэв.Монгол жүжигчиний ч царай олж ерөөсөө харсангүй.Хараагүй гэж харсын байна.Худлаа ярих гэжиинэ ш дээ.Яагаав нөгөө Эби Пара Боги эд нарын нэг л лав цэрэг болцон царайг нь 2 сек харсан.Өөр ч мэдэхгүй.Бодвол тэр 20000 монгол орсон олны хэсэгт нь зөндөө л таньдаг хүн байгаа байлгүй.Манай сургуулын багш нар хүртэл орсон гэж сонссон юм байна.ХАХА. Тэгээд бодоод байхнээ кино бол номноос шал ондоо байдаг юм байна. Хэзээ нээх Бөртэ үжинг Жамуха Тэмүүжинтэй булаацалдаж байлаа,бас тэр Тэмүүжин Бөртэ 2н тэврэлддэг хэсэг нь бас их инээдтэй.Огцом тэврэлдэж аваад л хүний санаанд оромгүй үйлдэл хийхийг нь яаана.Ядаж байхад үзэж байсан хүмүүс нь тэрийг нь харж инээлдээд хошин шог шиг л юм боллоо.Дараа нь тэр Хуланг их өөр байдлаар гаргаж байгаа нь их сонин. Нөгөө Хулан нь лаг дайчин цэрэг бүсгүй.Тэмүүжин хаана тэнд нь цуг байлдаад л явж байхын. Уг эмэгтэйн дүрд солонгосын нэрт жүжигчин тоглосон байна лээ. :Р тэгээд ганц таалагдаагүй юм нь тэр манай талын баатарууд нь цэв цэнхэр хувцвас өмсөж байлдахын. Ерөөсөө өнгөний зохилдоо байхгүй. Хэн ч харсан үнэн утгагүй байна лээ. Хаа нэг газраас баахан цэнхэр өнгийн даавуу бөөндөж аваад бүх юмандаа хэрэглэцэн харагдаж байна лээ. ХАХА
Ер нь япон хүний сэтгэлгээгээр найруулагдсан нь шууд л нүдэнд ил байхын. Дээр нь тэр Тоорил ванг би Христ шүтдэг байсанг нь мэдэж байна л даа гэхдээ тийм шунахай санаатай байсан талаар нь ерөөсөө уншиж байсангүй. Эд мөнгө энээ тэрээ болохоор л хөөрхий Тоорил ван гарахын. Христ шүтдэгийг нь их тодоор гаргаж өгсөн байна лээ. Бүр чихэндээ хүртэл загалмай зүүцэн харагдсан. За ингээд би шүүмжлээд байвал шүүмжлээд л байх юм шиг байна. Яахав хэрвээ би Нууц товчоогоо өмнө нь уншиж байгаагүй бол юу гэж ингэж олон юм бичхэв дуугай л үзээд ийм л юм байдаг юм байх даа гэж бодоод өнгөрөх байсан байх. Хэрвээ энэ кино ингээд цаашаагаа өөр улсуудаар нээлтээ хийгээд явбал ч Монгол гэдэг үндэстэний талаар их л сонин төсөөлөл төрүүлхээр кино байна. Хэтэрхий хэрцгий түрэмгий байдлаар харийн хүмүүст бодогдохоор.Юу ч гэсэн бүгдээрээ энэ киног үзцэн байхад буруудахгүй монголынхоо түүхийг жоохон гуйвуулаад л үзцэн байгаа биз. ХАХА
Гэхдээ сүүлд нь нэг бодол төрсөнөө хэлчий. Энэ Чингис чинь ганц л Монгол улс дотроо л үзэлцээд байгаа талаар хүмүүс кино хийгээд байхын.Уг нь их олон улсыг байлдан дагуулж явсан гэдэг биз дээ. Тэр талаар нь кино хийвэл улам амжилтанд хүрмээр санагдах юм. Нууц товчоог хэдэн талаас нь янз янзаар нь хийсэн кино бол одоо үнэндээ онц биш байна миний хувьд.

1 Сэтгэгдэл:

Хишгээ said...

хулан хатанд Чингис хаан их хайртай байсан гэдэг. Харин яагаад тийм их хайртай байсныг түүхчид өөр өөрийнхөөрөө тайлбарладаг юм билээ. Энэ кинонд дүрсэлсэнээр бол их дайчин болохоор нь хайрладаг байсан болж байх шив. Хүнүүс уг киног шүүмжлээд л байна тэгэхдээ японууд ийм сайхан кино хийж өгсөнд бид нар баярлах хэрэгтэй бус уу. Мэдээж тэд Чингис хааныг өөрийнхөө нүдээр харж байгаа, бас японы зах зээлд зориулж хийж байгаа учраас жаахан маневр хийх хэрэгтэй. хэхэ
Сайхан рэрью болжээ. баярлалаа

Popular Posts

: