March 2, 2007

Мартын 8

Одоо Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гээд бүгд л найз охин, эхнэр, ээжүүдийгээ баярлуулах гээд дотроо нэг юм бодож л байгаа байх. Би одоохондоо бодож амжаагүй л байна хэхэ. Ямар ч байсан гоёмсог цэцэг, тэр дундаа сарнай бэлэглэх нь дамжиггүй бизээ.

Сарнай цэцэг хайр сэтгэлийг бэлэгддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгаагийг илэрхийлэл болдог ажээ.
Хамгийн анх Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг New York-т 1911 онд 3сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. Монголчууд маань Эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8 гэж нэрлэж заншсан билээ. Ш.Гүрбазарын Ээжээ шүлгийг Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд хүргье.

Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ

Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ

Ээжээ
Та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтөлж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдэх юмаа
Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү...

1 Сэтгэгдэл:

khuder said...

saihan shuleg baina.

Popular Posts

: