February 27, 2007

National Basketball Association (NBA) -2

Central division - CHICAGO BULLS

Миний дуртай баг бол Chicago Bulls. Энэ багийн талаар бичих болсондоо баяртай байна. Chicago нь үндэсний сагсан бөмбөгийн холбооны Eastern conference-ийн Central division-ий баг ба Illinois мужийн Chicago хотын United Center ордонд тоглодог.Хар, цагаан, улаан өнгийн 3 өмсгөлтэй. Bulls нь NBA-ийн 6удаагийн аварга бөгөөд
ESPN Нисдэг MIcheal Jordan-ийг 20-р зууны шилдэг тамирчнаар өргөмжилсөн. Chicago хот нь дэлхийн махны худалдааны нийслэл байсан.1966 онд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Dick Klein: Эхлээд Chicago Matadors эсвэл Treadors (Бухтай тэмцэгч ) гэж нэрлэе гэжээ. Ер нь ийм нэр өгсөн багууд амжилтанд хүрч байгаагүй, ганцхан Канадын баг л амжилтанд хүрч байжээ. Нэг өдөр Klein байшингийнхаа хажууд эхнэр 3хүүхдийнхээ хамт тоглож байжээ. Гэтэл бага хүү Mark: 'Ааваа, тэнд сүрэг бухнууд хараач' гэж хэлэхийг сонссон Klein Bulls(бухнууд) гэж нэр өгөхөөр шийджээ.

CLEVELAND CAVALIERS

Cavaliers нь Ohio мужийн Cleveland хотын Gund Arena ордонд тоглодог бөгөөд Wine, Gold, Navy Blue, White өнгүүдийн өмсгөлтэй. 1970 онд Cleveland-ийн сонины газраас Plain Dealer гэгч хүн хотын шинэ сагсан бөмбөгийн багт шинэ нэр хайх тэмцээн зохиожээ. Тэмцээний ялагчаар Jerry Tomko түрүүлсэн бөгөөд тэр бичихдээ:" Юунаас ч айхгүй тэмцэгч, юу ч тохилдсон юунд ч бууж өгдөггүй багийнхан гэж бичжээ." Cavs гэдэг нь Саveliers-ийн товчилсон нэр.

DETROIT PISTONS

Баг анх Indiana мужийн Fort Wayne-д байгуулагдаж байсан бөгөөд NBL-д Fort Wayne Zollner Pistons нэртэй байжээ. Багийн эзэн болон Fred Zoller машины эд ангийн засвар үйлчилгээ явуулдаг нэгэн бөгөөд 1948 онд багийнхаа нэрээс Zollner гэдэг үгийг хасч Fort Wayne Pistons гэдэг нэртэй болгон Америкийн сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оруулж эхэлсэн. Тэрнээс хойш тэдний багт жижиг хот нь амжилт авчрахгүй байгааг ойлгож 1957 онд багаа Dertroit руу нүүлгэсэн бөгөөд тэр хот нь хэдийн том боловч ямарч байсан сагсны баггүй байлаа. Тэр үед Detroit хотыг Motor city гэдэг байсан нь өөрсдийнх Pistons нэрэнд ч гэсэн тохирч байжээ.


INDIANA PACERS

Pacers нь IndianаPolis мужийн Indina хотын Conseco Fieldhouse ордонд тоглодог. Navy blue, Gold, White 3 өнгийн өмсгөлтэй тоглодог. Анх АВА-д тоглож байсан. Нэрийг нь уг мужын өмгөөлөгч Richard D. Tinkham ын шийдвэрээр боон бусад хөрөнгө оруулагчдын хураасан саналаар “Pacers” буюу жороо морьнууд гэдэг нэрийг өгчээ. Учир нь Tinkham-ын хэлснээр бол уг нутагт жороо морьны уралдаан болдог түүхтэй байсан гэж тайлбарлажээ.


MILWAUKEE BUCKS

Багын нэрийг анх 14000 н оролцогчтой тэмцээний тусламжтайгаар сонгосон бөгөөд R.D. Treblicox гэх залуугийн санал болгосон Bucks нь 1968 онд NBA-д хэрэглэгдэж эхэлж зохиосон залуу нь шинэ машин шагналд нь авсан байна. Тэмцээний шүүгч нар уг нэрийг Wisconsin муж-д илүү тохирсон гэж үзжээ. Учир нь тус муж загас болон ангын муж байсан бөгөөд буганууд гэдэг нэр нь их таалагдсан байна.

0 Сэтгэгдэл:

Popular Posts

: