January 28, 2008

Миний хайртай Атланта хот / эртний нэгэн бичлэгээ сэргээн тавив/

Энэ хот-д нэг хэсэг амьдарсаных гээд жоохон рекламддаг юм билүү.Америкийн нэгдсэн улсын Жеоржа мужийн нийслэл болох Атланта хот анх 1847 онд байгуудагдсан бөгөөд халуун дулаахан уур амьсгалтай сайхан хот. Жеоржа муж зүүн эргээрээ Атлантикийн далайтай хэлэлдэг болохоор цаг уур нь их чийглэг зөөлөн. Гэхдээ өвөлдөө ногооноороо өвөлждөг болохоор өвөл болж нээх шалихгүй. Цас орлоо ч сайндаа л 2 цаг болоод л хайлаад алга болчихоно. Одоогийн байдлаар бараг 3,5 сая хү амтай энэ хот-д сэтгэл татмаар олон зүйл байдаг. 1996 онд энэ хот Олимп зохион байгуулах эрхийг авч зуны олимпийг ёайн зохион байгуулаж байсан түүхтэй. Гэхдээ тэр үед болсон ганц нэг дэлбэрэлтийг эс тооцвол шүү дээ. Энэ хот-д дэлхийн хамгийн том мэдээний төв болох CNN байрладаг. Мөн хамгийн том Coca Cola компаний төв байр болон уг Coca Cola бүтээгдхүүний тухай аврага том музей байрладаг. Мэдээж энэ хот зүүн эргийн эртний мужийн хот болохоор хар америкчууд хотын төвдөө ихээр амьдардаг боловч нээх бие биендээ яршиг удахгүй сайхан амьдардаг.

Миний мэдэхээр бас энэ хотод маань том том уран зургийн галлерейнууд их байдаг. Намайг тэнд амьдардаг байхад аз болж алдарт зураач Edward Munch-н After the Scream гэсэн уран бүтээлийнх нь үзэгсэлэн гарч тэр алдарт Scream болон Starry night гэдэг 3н цуврал зэрэг алдарт уран зургуудыг өөрийн нүдээр үзэх боломж олдсон юм. Гайхалтай мэдрэмж төрдөг юм байна лээ. Энэ хот-д мөн алдарт The FOX THEATER байрладаг.Миний сонсох дуртай Usher Ludacris мөн Lil Bow Wow гээд л том том Hip Hop одуудад Атланта хотын ууган иргэд,

Ингээд л бичээд байвал энэ хотын талаар маш их зүйл бичих болотой. Мянга уншсанаас нэг үзсэн нь илүү дээр байхаа.

Хувийнхаа авсан зурагнуудаас та бүхэнд:




1 Сэтгэгдэл:

Anonymous said...

:)

Popular Posts

: