February 28, 2007

Цасан ширхэг хөөрхөн

Өнөөдөр гадаа өглөө нэг л сонин байсан юмаа цас орох гээд л байж л дээ.Тэгээд хот тэр чигээрээ л цасаар бүрхүүлчихэв шив дээ. Машин барихын аргагүй. Бараг алхсан нь аминд өлзийтэй байсан байхаа. Хичнээн ч олон машин мөргөлдсөн харагдав. Гэхдээ цас орлоо гээд бас цасыг муулаад байх бас буруу ч юм шиг.Энэ цас ороогүй байсан бол хот нил шороонд дарагдаад их муухай байсан юмаа. Одоо бол гадаа утаа ч үнэртэхгүй сайхан цэвэр агаартай гоё байна. Ер нь тэгээд бодоод байсан чинь би цасны талаар өвөл ордог цагаан зүйл байдагаас нь өөр зүйл бараг мэддэггүй бололтой. Тэгээд цасны талаар жоохон ч гэсэн судлахаар шийдлээ.

Цас гэдэг бол талстжсан мөсөн ус л бололтой. Геометрийн дүрсийн хувьд цас нь 6 н өнцөгт хэлбэртэй. Гэхдээ хэдэн темпратурт орж байгаа цаснаасаа хамаараад дүрс нь олон янз байж болдог байна. Жишээ нь -2 °C (28 °F) д орж байгаа цасан ширхэг 3 өнцагт хэлбэртэй байх нь элбэг. Цасан ширхэгүүд яг ижил хэмтэй байдаггүй ч гэсэн ерөнхийдөө хүний нүдэнд ижил хэмтэй харагддаг байна. Цасны хэлбэр нь олон төрөл байдаг. Жишээ нь : Зуйван , шугаман , зүүний хэлбэртэй, тавганд хэлбэртэй г.м Агаарын темтратур -1С с -3С ийн хооронд байгаа үед цасан ширхэг нь тавган эсвэл цэцгэн хэлбэртэй байдаг бөгөөд хүйтрэх тутам хэлбэр нь шугаман бүр призм хэлбэртэй болдог байна. Сонирхолтой байгааз.1998 оноос 1999 оын хооронд Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужийн Mount Baker Ski Area -д 1140 in. (29 m) цас орж дээд амжилт тогтоосон байна.


5 Сэтгэгдэл:

bayasaa said...

Wow. Hudulmurch hvmvvs yumaa. Urjigdar orson chini hedhen yum baisan. Unuudur tegsen unshij barhaargvi ih yum bolchij.

Keep on going!!!

Hoyuuland n amjilt!!!

Learn English Language said...

I wonder how you got so good. This is really a fascinating blog, lots of stuff that I can get into. One thing I just want to say is that your Blog is so perfect!

Quotes said...

Hello Great informative article! Thanks so much for sharing your wealth of information. I certainly appreciate the effort! keep up the good work!

Unknown said...

OFICINAS VIRTUALES

Custom Logo Design said...

Thanks for sharing this worth reading! Custom Logo Design

Popular Posts

: