Удаан хугацаанд зураг ч авсангүй бас блог ч бичсэнгүй. Бид 2 саяхан тэсэн ядан хүлээж байсан шинэ камераа гар дээрээ авсан даа. Гайхалтай сайхан санагдсан. Юмыг удаан хүлээх тусам улам их тэмүүлдэг бололтой. Ингээд л зурагаа авч эхэлсэн дээ. Та бүхэнд шинэ зурагнууд маань таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-Их дэлгүүр
December 30, 2009
Шинэ камер
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
label: Blog of day, Hobby, Photo
December 22, 2009
November 18, 2009
Гэнэтийн
пээээ. Блогруугаа шагайгаагүй ямар удаа вээ. Блогын нэр хүнд ч навс унасан байх даа. Хаха.
Бид 2 яасан бэ гэхлээр байна ш дээ. Ойрд аймаар завгүй амьдраад. Бүх блог андуудаасаа уйчлал гуйж байнаа. Би гэдэг хүн оюутны ширээнээс гараад ажлын амтыг мэдрээд явж байна. Шинэхэн боловсон хүчин болохоор байнга л их ачаалалтай ажиллаж байгаа. Тэгээд нэг гартаа оруулаад авчихвал ч удахгүй овоо амьдрал арай л гайгүй зав зайтай болох шинжтэй байна. Ойрд ч буцаад оюутан болчихмоор санагдаад байдаг болчихлоо шүү.
Нийтлэгч: Jenni 1 Сэтгэгдэл
October 26, 2009
October 18, 2009
October 15, 2009
October 14, 2009
Гахайн томууны талаарх мэдээлэл /swine flu /
Гахайн томуу (H1N1)
- Вирусын эсрэг бэлдмэлүүд
- Tamiflu (oseltamivir)
- Relenza (zanamivir)
- 2009 оны гахайн томуугийн вирус amantadine and rimantadine эмүүдэд дасалтай
- Вакцин
- Гэрээр хийх эмчилгээ
Нийтлэгч: Jenni 5 Сэтгэгдэл
label: News, Анагаах ухаан, Мэдлэг, Танд хэрэгтэй
October 11, 2009
October 9, 2009
HAPPY ANNIVERSARY
Бүхэл бүтэн 4н жил өнгөрчихсөн байна шүү. Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөөд байхын.
Нийтлэгч: Jenni 5 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy, Photo
October 1, 2009
September 20, 2009
Би чамд хайртай 2 яадгийн муулнаа
Өнөөдөр амралтын өдрийг хайртайгаа сайхан өнгөрөөв.Хүмүүс шуураад байхаар нь юунаасаа дутхав Би чамд хайртай 2 үзий гэж бодлоо. Гэхдээ үнэндээ сэтгэлд минь хүрсэнгүй. Зураг авалт нь хэтэрхий тулж авчихсан дээр нь наана цаана фокуслалт нь арай л хэтэрчихсэн байна лээ. Бүтэн 1 цаг 30 мин-н турш нүдээ дасгаж үзэх гэж нилээн зовсон сүүлдээ нүд өвдсөн. Дээр нь тэр Болд нэг л бишээ. Шивээстэй хүзүү царайлчихаад дүрдээ орох гээд бас яадчихсан санагдав. Тэгж байсанаас онгироо зантай дүрд тогломоор юм. Дээр нь одоо бид 2 кино үзээд байна уу эсвэл реклам үзчихэв үү бүү мэдээ. Зохиол нь муу мөртлөө дээр нь тэр Pepsi Unitel Nomads больмоор юм. Хэтэрхий их рекламны pause. хаха. Сүүлдээ ч Болд-н захиа гэдэг дууны клип үзээд байна уу даа л гэлтээ байв. Яг л тэр клипний зураг авалтын байдалтай кино зураг авалт хийсэн Баатар нэг юм бодмоор л юм. Клип кино 2 оо ялгаж сурчихвал ч. Тэгснийхээ дараа энэ урлагт хөл тавих хэрэгтэй. Хэтэрхий HD форматаар авах гээд үзчихсэн сонин санагдаж байв. Бас дуу нь бага зэргийн паргилтын байдалтай.
Ер нь л нээх таалагдсангүй хүмүүс юунд нь шуураад байсанг ойлгосонгүй.
Жич: Кино-г ганц аварсан жүжигчин нь Өөскөө л байлаа. тэрнээс биш тэр чигээрээ гунигын далай.....
Jenni-н бодол шүү.
Нийтлэгч: Jenni 8 Сэтгэгдэл
label: Blog of day, Movie
Нэрийг нь мэддэггүй
Зун уул нь хэдэн сайхан цэцэгний нэр мэдэж авсан боловч энэ цэцэгний нэрийг мэддэггүй шүү. HELP ME
Авсан зурагнууд минь таалагдах байх гэж найдаж байна.
Нийтлэгч: Jenni 7 Сэтгэгдэл
label: Blog of day, Hobby, Photo
September 13, 2009
September 2, 2009
August 29, 2009
Зун дуусваа
Hi all. Ингээд энэ зуны амралт маань дуусаж 1 дэхь өдрөөс ажилдаа орлоо.
Өнөөдөр бид 2 гадуур жоохон алхаад сайхан байлаа. Бороонд норсныг эс тооцвол.кэкэ. Бек намайг усан борооноор авч гарч гүйсэн. Тэгсэн нараа их дэлгүүрийн урд талд баахан цагаан t-shirt өлгөөд тавьчихсан байна лээ. Сонирхоод үзсэн чинь япончууд бололтой баахан зураг зурчихсан байж байсан. Бид 2ч гэсэн өөрсдийнхөө дизайныг гаргаж зураг зурсан.
Нийтлэгч: Jenni 3 Сэтгэгдэл
label: Blog of day, Happy, Logo
Popular Posts
-
Би бодоод байсан анагаахын сургууль төгссөн хүний төрхгүй дандаа өөр сэдвээр бичлэг хийдэг юм байна. Ингээд одооноос хааяа эрүүл мэндийн зөв...
-
Хүмүүсээ туслаарай. Би өөртөө нэг трак лист үүсгэх гэсэн юмаа. Хааяа машинд сонсоод явж байхад яг болохоор. Надад өөрсдийнхөө дуртай дуунууд...
-
Өнөөдөр жоохон ачаалалтай өдөр байлаа. Өглөөнөөс орой 6 өнгөртөл ажил минь барагдахгүй, гэртээ харихын түүс болж байлаа. Гэртээ ирээд хооло...
-
Анх Оригами буюу цаасыг нугалан дүрс хийдэг энэ урлаг Хятад улсад үүссэн бөгөөд сүүлд Япон улсад хүчээ аван түгсэн байна. Оригами гэдэг нэг ...
-
Шалгалт шүүлэг эхлээд зав тун муутай байгааг нь ойлгоно гэж найдаж байна. Хичээлээ уншаад л...Тэгээд шалгалтаа өгчихөөл нээх сайхан эрх чөл...
-
Хүний хамгийн үнэнч сайн нөхөр нохойн маань үүлдэр угсаа. Зарим нохойнууд их хөөрхөн юмаа тэ. French bulldog -ий гөлөг марзан харагдаж байга...
-
Өдрийн мэнд. Их ажлын хажуугаар гэнэт хуучин блогоо санаад ороод ирээ. Нэг л мэдэхэд олон жил өнгөрчих юм. Өдөр хоног урсан өнгөрч байгааг б...
-
Нэг судалгааны ажил эхлүүлэх гэж байгаагаа танилцуулахад таатай байна. Яг одоохондоо зөвхөн загвар хэсэг буюу draft нь бэлэн болоод байгаа б...
-
Зун уул нь хэдэн сайхан цэцэгний нэр мэдэж авсан боловч энэ цэцэгний нэрийг мэддэггүй шүү. HELP ME Аа харин энэ бол Бэр цэцэг Авсан зур...























